Бинар тоололд хасах тоог тэмдэглэх үндсэн 3 арга байдаг. Энд sign magnitude буюу ахлах бит нь зөвхөн тэмдгийг илэрхийлэх, 1-ийн гүйцээлт, 2-ийн гүйцээлт гэсэн 3 арга байдаг.
Sign magnitude аргаар хасах тоог тэмдэглэх үед ахлах битийн утга нь уг тооны нэмэх эсвэл хасах болохыг заана.
Sign magnitude аргаар хасах тоог тэмдэглэх үед ахлах битийн утга нь уг тооны нэмэх эсвэл хасах болохыг заана.
1-ийн гүйцээлтийг ашиглаж хасах тоог тэмдэглэх ба ахлах бит нь мөн уг тооны тэмдгийг заах ба бинар тооны сөрөг утгыг олохдоо complement буюу гүйцээлтийг ашиглана. Гүйцээлтийг олдог элемент нь инвертер юм.
2-ийн гүйцээлтийг ашиглаж хасах тоог тэмдэглэж болох бөгөөд ахлах битийн утга уг тооны тэмдгийг тодорхойлно. Бинар тооны сөрөг утгыг 2-ийн гүйцээлт ашиглан тогтоохдоо complement буюу гүйцээлт гэсэн үйлдлийг гүйцэтгээд 1-ийг нэмнэ.
Эдгээрээс арифметикийн үйлдлийг гүйцэтгэхэд 2-ийн гүйцэтгэл нь илүү тохиромжтой тул тоон электроникт 2-ийн гүйцээлтийг ашиглаж хасах тоог тэмдэглэх элбэг.
Ерөнхийдөө ахлах бит нь нэмэх эсвэл хасах тооны аль нь болохыг заана. Хэрэв ахлах бит 0 бол нэмэх тоо, 1 бол хасах тоо гэж ойлгоно.
2-ийн гүйцээлтийн хасах тоог дараах байдлаар олно.