Бинар тооллын системд хасах үйлдэл гэж үнэндээ байдаггүй. Хасах үйлдлийг ерөнхийд нь гүйцээлт ашиглаж нэмэх үйлдлээр гүйцэтгэнэ.
Жишээлэхэд 9-ийн гүйцээлтийг ашиглаж хасах үйлдлийг гүйцэтгэе.
647-гоос 283-ийг хасах үйлдлийг 9-ийн гүйцээлт ашиглан хийе. 999-283=716 нь 283-ийн 9-ийн гүйцээлт болно. тэгвэл 647 дээр 283-ий 9-ийн гүйцээлт болох 716-*г нэмнэ. Оронгийн шилжилт гарвал түүнийг дахин нэмнэ. Ингэснээр 9-ийн гүйцээлт ашиглаж хасах үйлдлийг гүйцэтгэнэ. Иймд 9-ийн гүйцээлтийг ашиглаж хасах үйлдлийг гүйцэтгэх нь 3 алхамтай байна. Энд 1-рт хасагдаж буй тооны 9-ийн гүйцээлтийг олно. Дараа энэ тоогоо хасаж буй тоон дээрээ нэмнэ. Оронгийн шилжилт гарвал түүнийг дахин нэмнэ.
Одоо 10-ийн гүйцээлтийг ашиглаж хасах үйлдлийг гүйцэтгэе. Үүний тулд 283-ийн 10-ийн гүйцээлт болох 717-ийг олно. дараа нь 283-ийн 10-ийн гүйцээлтийг хасаж буй тоо болох 647 дээр нэмнэ. Оронгийн шилжилт гарвал түүнийг тооцохгүй. Ингэснээр 9-ийн гүйцээлтийг ашиглаж хасах үйлдэл гүйцэтгэхээс давуу болох нь харагдаж байна.
Үүнтэй адилаар 1-ийн гүйцээлтийг ашиглаж бинар хасах үйлдлийг гүйцэтгэе. Жишээ болгон бинар 00111001-ээс 00011110-ийг хасах үйлдлийг 1-ийн гүйцээлт ашиглан гүйцэтгэе. Үүний тулд 00011110-ийн 1-ийн гүйцээлтийг олно. Дараа нь үүнийгээ хасаж буй тоон дээрээ нэмэх ба оронгийн шилжилт гарвал түүнийг дахиж нэмнэ.
Одоо дээрх үйлдлийг 2-ийн гүйцээлт ашиглаж гүйцэтгэе. Үүний тулд 00011110-ийн 2-ийн гүйцээлтийг олно. Дараа нь үүнийгээ хасаж буй тоон дээрээ нэмэх ба оронгийн шилжилт гарвал түүнийг тооцохгүй. Ингэснээр 2-ийн гүйцээлт ашиглан хасах үйлдэл гүйцэтгэх нь илүү боловсронгуй болохыг харж болно. Жич: тухайн тооны 2-ийн гүйцээлтийг олох хамгийн хялбар арга бол тухайн тооны 1-ийн гүйцээлтийг олоод дээр нь 1-ийг нэмэх явдал юм.