Өнөөдөр хэрэглэгдэж буй тоон хэлхээний ихэнх хувийг санамжтай логик хэлхээ эзэлдэг. Тэгвэл энэ удаад бид синхрон санамжтай логик хэлхээ /synchronous sequential logic circuits/ буюу клок удирдлагатай санах ой ашигласан логик хэлхээний талаар үзэх болно.
Санамжтай логик хэлхээний гаралт зөвхөн оролтоос хамаардаггүй, өмнөх төлөв буюу санах ойн гаралт ямар байхаас хамаарна.
Санамжтай логик хэлхээ нь төлөв санах санах ой, оролт ба санах ой ямар төлөвт байхаас хамаарч дараагийн төлөв ямар байхыг тогтоодог дараах төлвийг тогтоох логик хэлхээ буюу next state logic circuits, өмнөх төлөв буюу санах ойн гаралт болон оролтоос хамаарч гаралт ямар байхыг тогтоодог гаралтын логик хэлхээ буюу output logic circuits гэсэн үндсэн 3 хэсгээс тогтно.
Гаралтын логик хэлхээ нь юунаас хамаарсан байдгаасаа хамаарч гаралтын логик хэлхээний зөвхөн өмнөх төлөвөөс хамаардаг Moore хэлбэрийн систем болон гаралтын логик хэлхээ нь өмнөх төлөв ба оролтоос хамаардаг Mealy хэлбэрийн систем гэсэн 2 хэлбэртэй байна.
Гаралтын логик хэлхээ нь өмнөх төлөвөөс хамаардаг Moore хэлбэрийн систем
Гаралтын логик хэлхээ нь өмнөх төлөв ба оролтоос хамаардаг Mealy хэлбэрийн систем