2011/12/14

606. Mealy хэлбэрийн санамжтай хэлхээнд анализ хийх

Дараах санах ойн элементэндээ DFF ашигласан Mealy хэлбэрийн хэлхээ өгөгдсөн байг. Тэгвэл энэ хэлхээний ажиллах зарчмыг тогтооё.

1-р алхамд санах ойн оролтонд буюу дараах төлөв тогтоох хэлхээний гаралтын Булийн илэрхийллийг олно.

Энд D1 нь х ба q1-ийн үржвэр дээр х ба q2-ийн үржвэрийг нэмсэнтэй тэнцүү байна.
Харин D2 нь х, q1-ийн урвуу, q2-ийн урвуу 3-ийн үржвэр байгаа хэлхээнээс шууд харж болно.
2-р алхамд гаралтын логик хэлхээнээс гаралтыг тогтоох булийн илэрхийллийг олно.

Энд гаралт нь х ба q1-ийн үржвэрээр тодорхойлогдож байгаа хэлхээнээс шууд харж болно.
3-р алхамд төлвийн хүснэгтийг байгуулна.

Ингэж тооцоод D1 ба D2, z-ийн Булийн илэрхийллийг ашиглан төлвийг хүснэгтийг нөхөж бичнэ.
Эхлээд q1q2=00 байг.

Дараа нь q1q2=01 байг.

Дараа нь q1q2=10 байг.

Одоо q1q2=11 байг.

Ингээд төлвийн хүснэгтийг бүтнээр нь бичье.

Эцэст төлвийн хүснэгтээсээ төлвийн диаграмыг зурна. Эхлээд 00, 01, 10, 11 гэсэн 4 төлвөө зурна.

Дараа нь оролтоос хамаарч төлөв хэрхэн шилжихийг сумтай зураасаар тэмдэглэж хажууд нь оролт/гаралтыг тэмдэглэнэ.