2 ширхэг DFF-ийг ашигласан Moore хэлбэрийн санамжтай хэлхээ өгөгдсөн байг. Тэгвэл энэ хэлхээний ажиллах зарчмыг тогтооё.
1-р алхамд дараах төлөв тогтоох логик хэлхээ буюу next state logic circuits-ийн гаралт болох дараах төлөв гэж нэрлэгддэг гаралтуудыг тогтооно.
Энэ санамжтай хэлхээ нь санах ойн элементэд DFF-ийг ашигласан тул дараах төлөв нь D оролт D байна.
Ингээд дээрх санамжтай хэлхээнээс дараах төлвүүдийн булийн илэрхийллийг шууд бичиж болно. Энд D1 оролт нь 2 үржвэрийн нийлбэр хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл q1 ба q2’-ийн үржвэр ба q1’ ба х-ийн үржвэр 2-ийн нийлбэр байна. Харин D2 оролт нь х ба q1-ийн үржвэр байна.
2-р алхамд гаралтын логик хэлхээ буюу output logic circuits-ийн гаралтыг тогтооно.
Энэ гаралт D2 флип флопын урвуу гаралт байгаа нь зургаас шууд харагдаж байна.
3-р алхамд төлвийн хүснэгтийг зохионо.
DFF-ийг ашиглаж байгаа тохиолдолд дараах төлөв нь D оролттой тэнцүү (q*=D) ба өмнөх төлөв нь DFF-ийн гаралт q байна.
Энд хүснэгтийг хэрхэн байгуулсныг үзье.
Хэрэв q1=0 ба q2=0 буюу q1q2=00 байг.
Хэрэв q1=0 ба q2=1 буюу q1q2=01 байг.
Хэрэв q1=1 ба q2=0 буюу q1q2=10 байг.
Хэрэв q1=1 ба q2=1 буюу q1q2=11 байг.
Эцэст нь төлвийн хүснэгтийг ашиглан төлвийн диаграмыг зурна
Энд 00, 01, 10, 11 гэсэн 4 төлөв байна. 00 төлөвт гаралт 1, 01 төлөвт гаралт 0, 10 төлөвт гаралт 1, 11 төлөвт гаралт 0 байна. Үүнийг төлвийн диаграм дээр дараах байдлаар дүрсэлнэ.
Ингээд оролтоос хамаарч төлөв хооронд хэрхэн шилжихийг сумтай зураасаар тэмдэглэж зураасны хажууд оролтыг бичнэ.