TFF-ийг ашиглан JKFF-ийг хийхийн тулд JK оролт ба TFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.
Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь JK ба q байх, гаралт нь T байх хүснэгтийг ялгаж авна.
Энэ хүснэгтийн оролтонд байгаа don’t care оролтыг боломжит утгаар задлаж бичнэ.
Үүнийг үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд эрэмбэлэнэ.
Дээрх үнэмшлийн хүснэгтээс K-map-ийг ашиглан T гаралтын Булийн илэрхийллийг олно.
Энэхүү Булийн илэрхийллийг ашиглан TFF-ийг ашиглан JKFF-ийг хийх хувиргалтын логик хэлхээг байгуулна.