2011/12/07

520. TFF-ийг ашиглан DFF-ийг хийх

TFF-ийг ашиглан DFF-ийг хийхийн тулд D оролт ба TFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.

Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь D ба q байх, гаралт нь T байх хүснэгтийг ялгаж авна. Үнэмшлийн хүснэгтээс Т гаралт нь T= D XOR q болохыг харж болно.

Энэхүү Булийн илэрхийллийг ашиглан TFF-ийг ашиглан DFF-ийг хийх хувиргалтын логик хэлхээг байгуулна.