JKFF-ийг ашиглан SRFF-ийг хийхийн тулд SR оролт ба JKFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.
Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь SR ба q байх, гаралт нь JK байх хүснэгтийг ялгаж авна.
Энэ хүснэгтийн оролтонд байгаа don’t care оролтыг боломжит утгаар задлаж бичнэ.
Үүнийг үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд эрэмбэлэж, оролтын 011 ба 111 боломжит утгуудын гаралт тодорхойгүй байгаа тул түүнийг нөхөж бичнэ.
Дээрх үнэмшлийн хүснэгтээс K-map-ийг ашиглан JK гаралтын Булийн илэрхийллийг олно.
Энэхүү Булийн илэрхийллийг ашиглан JKFF-ийг ашиглан SRFF-ийг хийх хувиргалтын логик хэлхээг байгуулна.