2011/12/06

515. DFF-ийг ашиглан TFF-ийг хийх

DFF-ийг ашиглан TFF-ийг хийхийн тулд T оролт ба DFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.

Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь T ба q байх, гаралт нь D байх хүснэгтийг ялгаж авна.

Үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд эрэмбэлэнэ.

Эндээс D=q XOR T болохыг харж болно. Ингээд энэ илэрхийллийг ашиглан TFF-ийн хувиргалтын логик хэлхээг байгуулна.