2011/12/06

512. SRFF-ийг ашиглан TFF-ийг хийх

SRFF-ийг ашиглан ТFF-ийг хийхийн тулд Т оролт ба SRFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.

Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь T ба q байх, гаралт нь SR байх хүснэгтийг ялгаж авна.

Энэ хүснэгт нь 2 оролттой тул оролтын 4 боломжтой байна. Үүнийг үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд эрэмбэлэнэ.

Дээрх үнэмшлийн хүснэгтээс K-map-ийг ашиглан S ба R гаралтын Булийн илэрхийллийг олно.

K-map ашиглан олсон Булийн илэрхийллийг ашиглан хувиргалтын логик хэлхээг байгуулах замаар SRFF-ийг ашиглан TFF-ийг хийнэ.