2011/12/06

511. SRFF-ийг ашиглан JKFF-ийг хийх

SRFF-ийг ашиглан JKFF-ийг хийхийн тулд JK оролт ба SRFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.

Иймд оролт нь JK ба SRFF-ийн гаралт, гаралт нь SR-ийн оролт байх хувиргалтын логик хэлхээний үнэмшлийн хүснэгтийг төлөв хоорондох шилжилтийн хүснэгтээс шууд авч байгуулна.

Оролт нь 3 учраас нийтдээ 8 боломжтой. Иймээс оролтын боломжит утгуудыг тооцсон хэлбэрт дээрх хүснэгтийг хувиргана. Үүний тулд эхлээд оролтонд байгаа don’t care буюу х оролтыг задлаж бичнэ.

Дараа нь дээрх хүснэгтийг үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд оролтыг өсөх дарааллаар нь дахин эрэмбэлэнэ.

Ингээд K-map-ийг ашиглан S ба R гаралтын Булийн илэрхийллийг олно.

K-map ашиглан олсон Булийн илэрхийллээ ашиглан хувиргалтын логик хэлхээг зохиосноор SRFF-ийг ашиглан JKFF-ийг хийх боломжтой болно.