2011/12/12

305. 5 ба 6 хувьсагчтай Карногийн тор


5 хувьсагчтай функцийг Карногийн 4х4 хэмжээстэй 2 торон дээр дараах байдлаар буулгана.


Жишээ нь доорх зурагт үзүүлсэн торны хувьд 2 торон дээр давхацсан 1-үүдийг хооронд нь бүлэглэж болно.


2 торон дээрх хоорондоо давхцаагүй 1-үүдийг ердийн бүлэглэх дүрмээр бүлэглэх бөгөөд 2 торон дээр давхацсан 1-үүдийг хооронд нь хэрхэн бүлэглэхийг доорх жишээнд харуулав.


Доорх жишээнд улаан ба шараар 2 торон дээр давхацсан бүлгүүдийг, ногооноор 2 торон дээр давхцаагүй бүлгүүдийг үзүүлэв.


5-аас дээш хувьсагчтай функцийг Карногийн торон дээр буулгаж бүлэглэхдээ олон хувьсагчтай тул don't care-ийг ашиглах нь илүү тохиромжтой. Доорх жишээнд ногооноор тор тус бүр дээрх давхцаагүй 1-үүдийг бүлэглэж харуулав.


Үүний дараа don't care-ийг ашиглаж дээрх бүлэглэгдсэн 1-үүдийг тэмдэглэж Карногийн торон дээрх тэмдэглэгээг дахин шинээр буулгавал үлдсэн 1-үүдийг бүлэглэхэд илүү хялбар болно.


Өмнөх жишээтэй адилхан don't care-ийг ашиглаж бүлэглэх жишээг ахин авч үзье. Эхлээд шууд илэрхий бүлэглэж болох 1-үүдийг бүлэглээд дараа эдгээр 1-үүдийг don't care-аар тэмдэглэж Карногийн торыг шинээр ахиж байгуулна.


Дараа нь үлдсэн 1-үүдийг don't care-тай хамтруулж бүлэглэнэ.


6 хувьсагчтай функцийг Карногийн 4х4 хэмжээстэй 4 торон дээр дараах байдлаар буулгана.


Жишээ нь доорх жишээнд 4 торон дээр давхацсан 1-үүдийг хооронд нь бүлэглэнэ.


Нэгэнт бүлэглэгдсэн 1-үүдийг don't care-аар сольж шинээр торон дээр буулгана. Ингээд үлдсэн 1-үүдийг хооронд дахин бүлэглэх замаар бүлгүүдийг үүсгэнэ.