Бидний өмнөх үзсэн жишээнүүд нь sum of product буюу Булийн минтерм илэрхийллийг олох тухай үзлээ. Булийн минтерм илэрхийллийг ашиглан AND-OR хэлхээг байгуулж болдог ба AND-OR логик хэлхээг универсал NAND логик хэлхээгээр сольж болдог тухай өмнө үзсэн.
Харин Булийн макстерм илэрхийллийг ашиглан OR-AND логик хэлхээг байгуулдаг ба OR-AND логик хэлхээг универсал NOR логик хэлхээгээр сольж болдог.
Тэгвэл Карногийн торыг ашиглан хэрхэн Булийн макстерм илэрхийллийг олох тухай үзье.
Эхлээд f функцийн минтерм илэрхийлэл болох f=a'c'+ab'c+acd' функц өгөгдсөн байг. Үүнийг 4 хэмжээст Карногийн тор дээр дүрсэлье. Үүний дараа f-ийн гүйцээлт болох f' функцийг Карногийн торон дээр дүрсэлж f' функцийн минтерм илэрхийллийг олно. дараа нь f'-ийн гүйцээлтийг Де-Морганы теорем ашиглан олсноор f функцийн макстерм илэрхийллийг олно.
Булийн минтерм илэрхийлэлд don't care орсон тохиолдолд макстерм илэрхийллийг олох жишээг дараагийн жишээнд авч үзлээ.