div class="MsoNormal" style="font-family: inherit; text-align: justify;">
2011/12/14
610. ТFF ба JKFF ашигласан Mealy хэлбэрийн систем
T ба JK флип флоп ашигласан Mealy хэлбэрийн систем өгөгдсөн байг. Гаралтыг тогтоох хэлхээ нь флип флопын гаралтуудаас гадна оролтоос хамаарч байгаа тул Mealy хэлбэрийн систем гэнэ. Энэ систем 2 флип флоп ашиглаж байгаа тул нийт 4 ялгаатай төлөвтэй байна. Эдгээр төлвүүдийн хоорондох шилжилт болон гаралтыг тогтоох төлвийн хүснэгт ба төлвийн диаграмыг байгуулъя.
1-р алхам – дараах төлвийг тогтоох хэлхээний гаралт өмнөх төлөв ба оролтоос хэрхэн хамаарч байгааг харуулсан Булийн илэрхийллийг тогтоох
2-р алхам – гаралтын логик хэлхээний гаралтын Булийн илэрхийллийг тогтоох
3-р алхам – дараах төлвийг тогтоох Булийн илэрхийллийг олох
1-р санах ойд T флип флоп ашиглаж байгаа тул:
2-р санах ойд Т флип флоп ашиглаж байгаа тул:
Ингээд дараах төлвийн Булийн илэрхийллийг олсноор төлвийн хүснэгтийг байгуулбал:
Эцэст нь төлвийн диаграмыг зурвал:
Ингээд оролтонд х=110010001 үед төлвийн шилжилт ба гаралтыг тогтооё.
Жич: ижил өнгийн шилжилт нь зэрэг хийгдэж байгаа болно.