Mealy хэлбэрийн системийн хувьд гаралтын логик хэлхээ нь өмнөх төлвөөс гадна оролтоос хамаарсан байдаг. Иймээс Mealy хэлбэрийн системийн төлвийн хүснэгт нь өмнөхөөс арай өөрөөр байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл төлвийн хүснэгт дэх дараах төлөв нь өмнөх төлөв ба оролтоос хамаардаг бол гаралт нь ч мөн адил өмнөх төлөв ба оролтоос хамаарна.
Өмнөх төлөв | Дараах төлөв | Гаралт | ||
Оролт=0 | Оролт=1 | Оролт=0 | Оролт=1 | |
A | A | B | 0 | 0 |
B | A | C | 0 | 0 |
C | A | C | 0 | 1 |
Өмнөх жишээнд А төлөвт байх үед оролт 0 бол А төлөвтөө хэвээр байх ба гаралт 0 болно. А төлөвт байх үед оролт 1 бол В төлөв рүү шилжих ба гаралт 0 болно.
В төлөвт байх үед нь оролт 0 бол А төлөв рүү шилжих гаралт 0 болох ба оролт 1 бол С төлөв рүү шилжиж гаралт 0 болно.
С төлөвт байх үед нь оролт 0 бол А төлөв рүү шилжиж гаралт 0 болох ба оролт 1 бол С төлөвтөө хэвээр үлдэж гаралт 1 болно.
Үүнийг төлвийн диаграм дээр дүрсэлье. Гаралт нь ямар төлөвт байхаас гадна оролтоос хамаардаг тул Moore хэлбэрийн системээс арай өөрөөр тэмдэглэнэ.
Эхлээд А, В, С гэсэн төлвүүдийг тэмдэглэнэ.
Хэрэв А төлөвт байх үед оролт 0 бол А төлөвтөө хэвээр байх ба гаралт 0 байна. Харин оролт 1 бол В төлөв рүү шилжиж гаралт 0 болох ба үүнийг төлвийн диаграм дээр хэрхэн тэмдэглэхийг үзье.
В төлөвт байх үед оролт 0 бол А төлөв рүү шилжиж гаралт 0 болох ба оролт 1 бол С төлөв рүү шилжиж гаралт мөн 0 байна.
С төлөвт байх үед оролт 0 бол А төлөв рүү шилжиж гаралт 0 болох ба оролт 1 бол С төлөвтөө хэвээр үлдэж гаралт 1 болж өөрчлөгдөнө.
Хэрэв энэ системийн оролтонд x=011011100111100 гэсэн цувааг оруулахад санах ойн төлөв хэрхэн өөрчлөгдөх болон гаралт ямар байхыг тогтооё. Эхлээд оролт х 0 байх үед санах ойн гаралт буюу q тодорхойгүй байна гэж үзнэ. Төлөв тодорхойгүй тул үүнээс хамаардаг гаралт ч тодорхойгүй байна.
Харин оролтыг 0 болгоход өмнө ямар ч төлөвт байсан А төлөвт шилжинэ.
А төлөвт байх үед оролт 1 бол В төлөв рүү шилжиж гаралт 0 болно.
В төлөвт байх үед оролт 1 бол С төлөв рүү шилжиж гаралт 0 болно.
С төлөвт байх үед оролт 0 бол А төлөв рүү шилжиж гаралт 0 болно.
Ийм дарааллаар нөхвөл гаралт дараах байдалтай байна.