2011/12/06

505. JK флип флоп

SR флип флоп нь 2 оролттой боловч 2 оролтыг зэрэг идэвхжүүлэх командыг хориотой гэж үздэг талаар өмнө үзсэн. Ингэснээс болж оролтуудыг бүгдийг зэрэг идэвхжүүлэх хувилбарыг ашигладаггүй. Тэгвэл 2 оролтыг зэрэг идэвхжүүлэхэд инверс гэдэг нэмэлт үйлдлийг гүйцэтгэхээр хийгдсэн флип флопыг JK флип флоп гэнэ.

1-ээр идэвхждэг JK флип флопын төлвийн өөрчлөлтийг хүснэгтээр харъя. 

Төлвийн хүснэгтээс 00 /JK=00/ командыг өгөхөд /2 оролтыг 2-уланг нь идэвхжүүлээгүй бол/ өмнө ямар төлөвт байна өөрчлөгдөхгүй буюу төлөв хадгалах үйлдлийг гүйцэтгэж байна. 01 /JK=01/ командыг өгөхөд /K оролтыг идэвхжүүлэхэд/ өмнө ямар төлөвт байснаас хамаарахгүйгээр 0-ийг бичиж байна. 10 /JK=10/ командыг өгөхөд /J оролтыг идэвхжүүлэхэд/ өмнө ямар төлөвт байснаас хамаарахгүйгээр 1-ийг бичиж байна. 11 /JK=11/ командыг өгөхөд /2 оролтыг 2-уланг нь идэвхжүүлэхэд/ өмнө 0 төлөвт байсан бол 1 төлөвт, 1 төлөвт байсан бол 0 төлөвт шилжиж инверс үйлдлийг гүйцэтгэж байна.

Тэгвэл JK флип флопын төлвийн шилжилтийг төлвийн диаграм ашиглан харъя.

Жишээ 1. Clear’ оролттой JK флип флопын хугацааны диаграмыг зур.

Жишээ 2. Pre’ оролт гаралтанд хэрхэн нөлөөлөхийг хугацааны диаграмаар харуул.