Комбинацын хэлхээ нь оролтоос хамаарч гаралт нь шууд өөрчлөгддөг хэлхээг ойлгоно.
Иймээс комбинацын хэлхээ нь оролтын бүх боломжит утгуудад гаралт ямар байхыг харуулсан үнэмшлийн хүснэгт хэлбэрээр өгөгдөнө.
Жишээ нь А, В, С гэсэн 3 оролттой Y гэсэн нэг гаралттай комбинацын хэлхээг авч үзье. 3 оролттой тул оролтын нийт 8 боломж байна. Эдгээр боломж тус бүрд гаралтын утга ямар байхыг харуулсан хүснэгтийг энэ хэлхээний үнэмшлийн хүснэгт гэнэ.
Энэ хүснэгтээс гаралтын Булийн минтерм илэрхийлэл буюу sum of product /үржвэрийн нийлбэр/ илэрхийллийг олъё.
Үүний тулд эхлээд 1 гарч буй гаралтуудыг тэмдэглэнэ. Энэ жишээнд нийтдээ 2 ширхэг гаралт 1 байх гаралт байна.
Эхний 1 нь оролт АВС-гийн утга 001 байх үед гарсан байна. Тэгвэл энэ 3 оролт ямар байвал үржвэр нь 1 гарах вэ гэдгийг олно. Энэ тохиолдолд А-гийн үгүйсгэл, В-гийн үгүйсгэл С 3-ийн үржвэр байх буюу А’B’C үед гаралт 1 болохыг оролтоос харж болно.
Үүнтэй адилаар үүний дараагийн 1 нь оролт АВС-гийн утга 111 байх үед таарч байна.
Ингээд гаралт бол энэ 2 боломжит утгын нийлбэр байна.
Булийн минтерм илэрхийллийг AND-OR логик хэлхээгээр дүрсэлж болно.
Жич: анхаар! Булийн минтерм илэрхийллийг AND-OR хэлхээгээр дүрсэлж болно. Гэхдээ Булийн минтерм илэрхийллийг цаашид энэ хичээлд заасан зааврын дагуу олохгүй. 3-р сэдэвт хэрхэн хялбарчлах талаар үзэх ба 2-6 хүртэл оролттой хэлхээг Карногийн тор ашиглан хэрхэн хялбарчлах талаар үзэх тул цаашид зөвхөн Булийн хялбарчлагдсан минтерм илэрхийллээр л AND-OR логик хэлхээг байгуулах ёстойг санах хэрэгтэй!
Хэрэв 6-гаас дээш оролттой хэлхээ таарвал Карногийн тор ашиглан хялбарчлах боломжгүй бөгөөд энэ тохиолдолд хэрхэн хялбарчлахыг сүүлд үзэх болно.