2011/12/15

202. Бусад логик гейтүүд


Үндсэн 3 гейтээс гадна NAND, NOR, XOR, XNOR гейтүүд өргөн хэрэглэгддэг бөгөөд эдгээр гейтүүдтэй товч танилцъя.

NAND гейт нь логик AND гейтийн гаралтанд үгүйсгэгч ашиглах бөгөөд түүний хэлхээний символыг харуулбал:

Жич : үгүйсгэгчийг цаашид ихэнхдээ дундаа нүхтэй бөмбөлгөөр дүрслэх болно. Өөрөөр хэлбэл дундаа нүхтэй бөмбөлгийг үгүйсгэгч буюу NOT гейт байгаагаар төсөөлнө.

2 оролттой NAND гейтийн ажиллагааг тайлбарлах үнэмшлийн хүснэгт нь дараах хэлбэртэй байна.


Энд complement буюу гүйцээлт гэсэн үйлдлийг дээгүүр зураас эсвэл дээд босоо зураасаар тэмдэглэнэ.

Мөн 3 оролттой NAND гейтийн үнэмшлийн хүснэгтийг байгуулъя.


OR гейтийн гаралтад NOT гейтийг хослуулан хэрэглэсэн гейтийг логик NOR гейт гэнэ.
Логик NOR гейтийн хэлхээний символыг харуулъя.


2 оролттой NOR гейтийн ажиллагааг тайлбарлах үнэмшлийн хүснэгт нь дараах хэлбэртэй байна.


Харин 3 оролттой NOR гейтийн үнэмшлийн хүснэгт бол дараах хэлбэртэй байна.


Логик OR үйлдэл нь арифметикийн нэмэх үйлдэлтэй төсөөтэй тухай ярьсан. Гэвч 1+1=1 гэсэн үйлдэл нь арифметикийн үйлдлээс ялгаатай болохыг харуулдаг. Үнэндээ арифметикийн хувьд 1+1=0 бөгөөд 1 орныг санадаг. Тэгвэл OR гейтийг сайжруулаад илүү нэмэх үйлдэлтэй адилхан болгосон элементийг сайжруулсан OR буюу товчоор XOR, NOR гейтийн сайжруулсан хувилбарыг сайжруулсан NOR буюу XNOR гейт гэж тус тус нэрлэнэ.

2 оролттой сайжруулсан OR болон сайжруулсан NOR-ийн үнэмшлийн хүснэгтийг харуулъя.


XOR элементийг хэлхээнд OR-аас арай өөрөөр тэмдэглэх ба XOR үйлдлийг дугуй доторх нэмэхээр тэмдэглэнэ.


XNOR гейтийг XOR-ийн үгүйсгэл хэлбэрээр хэлхээнд тэмдэглэнэ.


Ингээд 3 оролттой XOR ба XNOR гейтүүдийн үнэмшлийн хүснэгтийг байгуулъя.